Бүтээгдэхүүний лавлагаа

 
HEALTHY JOY энергижүүлсэн, эрүүлжүүлэн галбиржуулах дотуур хувцас

 

Энегижүүлсэн, эрүүлжүүлэн галбиржуулах дотуур хувцас HEALTHY JOY – энэ бол байгалийн энергиэр эмчлэх физик эмчилгээ болон биологийн идэвхт цэг, энергийн сувгийн тухай хятадын уламжлалт анагаах ухааны онолыг нэгтгэсэн шинжлэх ухааны тэргүүний технологийн бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүнийг зохион бүтээхэд хүний биеийн физиологи, механикийн хуулиуд, нэхмэлийн орчин үеийн технологийг ашиглажээ. Энэ хувцас нь зөвхөн галбир засаад зогсохгүй байгалийн эрдэс бодисын хүчтэй энергийг өөртөө агуулдаг учраас эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. HEALTHY JOY энергижүүлсэн дотуур хувцас нь танд эрүүл мэнд, гоо сайхан, өөртөө итгэх итгэлийг бэлэглэнэ!

 

Сайхан бие галбир гайхамшгийг бий болгодог

 

Энерги ямар үйлчилгээтэй вэ:

HEALTHY JOY энергижүүлсэн эрүүлжүүлэх галбиржуулах дотуур хувцасны энергийн үйлчилгээг судалж үзэхэд хүний бие организмын эд эсийг хортой нэгдлүүдээс цэвэрлэдэг, хор болон илүүдэл бодисыг хурдан гадагшлуулдаг, цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулдаг, тэжээллэг бодисын шингэцийг хурдасгадаг, дархлааг сайжруулдаг болох нь батлагдлаа.

HEALTHY JOY энергижүүлсэн эрүүлжүүлэн галбиржуулах дотуур хувцсан дээр тамхи, бохь, кока кола зэргийг 5 минут тавихад үнэр, амт нь өөрчлөгдсөн байна.

 

 

Танд эрүүл мэнд, гоо үзэсгэлэн, аз жаргалыг авчирна!

 

HEALTHY JOY энергижүүлсэн эрүүлжүүлэн галбиржуулах дотуур хувцасны гайхамшигт үйлчилгээ.

 

Хөхний булчирхайн үрэвсэл, хөхний хавдраас урьдчилан сэргийлэх ба эмчилгээнд дэм өгнө. Хөхний булчирхайн хөгшрөлтийн процессыг удаашруулна.

Нурууг тэгшилж биеийн хэлбэр засна. Ходоод гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу эмчилгээнд дэм болно. Өвчилж болзошгүй эрхтэн системүүдийн үйл ажиллагааг хэвийн болгохоос гадна ядаргаа тайлж өвдөлт намдаана.

Өндгөвч, бөөрний ажиллагааг сэргээж хэвийн болгохоос гадна өтгөн хатах, сарын тэмдгийн мөчлөг алдагдах, умайн хоргүй хавдар, өндгөвч үрэвсэх зэрэг эмэгтэйчүүдийн өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна эмчилгээнд дэм болно.

Гайхалтай бүсгүйн нууц

HEALTHY JOY энергижүүлсэн дотуур хувцасны онцлог

 

Шинжлэх ухааны үндэслэл:   Бүтээгдэхүүнийг боловсруулахдаа хүний биеийн өөхний шилжих онол, биеийн энерги, механик үйлчлэл, энергийн суваг, биологийн идэвхт цэгүүдийн тухай сургаалийг үндэс болгож эрүүлжүүлэх хамгийн тэргүүний аргуудын нэг болох байгалийн энергиэр эмчлэх аргыг сонгож эмчилгээний цогц үйлчилгээтэй болгожээ.

Эрүүлжүүлэх ач холбогдол: Уг бүтээгдэхүүн галбир засах үйлчилгээтэй бөгөөд эмэгтэй хүнийг том хөх, нарийн бэлхүүс, өргөгдсөн өгзөгтэй болоход туслана. Хөхний булчирхай, савны үрэвсэлт өвчнийг эмчлэх буюу эмчилгээнд дэм болно. Ядаргаа тайлж, өвдөлтийг намдаана.

Тав тух: Зөөлөн материалаар хийгдсэн учраас биед даралт үзүүлэхгүй, өмсөхөд эвтэйхэн. Агаарыг сайн нэвтрүүлдэг, халууцуулахгүй, хүйтэнд дааруулахгүй. Харшил болон бактерийн эсрэг үйлчилгээтэй.

Хөдөлгөөний эрх чөлөө: Зургаан талт ромбо хэлбэрийн нэхээс нь харилцан таталцах механик зарчимд үндэслэгдсэн учраас сайн сунаж, агшдаг биед эвтэйхэн. 3600 хаашаа ч чөлөөтэй хөдөлгөөн хийх боломжтой, спортоор ч хичээллэж болно.

Ашиг тус: Энэ хувцсыг өмссөнөөр эрүүл мэнд, гоо сайхныг зэрэг олж авна. Биеийг галбиржуулж эрүүлжүүлнэ.

 

HEALTHY JOY энергижүүлсэн дотуур хувцас болон энгийн дотуур хувцасны харьцуулалт

 

Гарчиг HEALTHY JOY энергижүүлсэн дотуур хувцас Энгийн галбиржуулах дотуур хувцас
Материал 420 денье бүхий материал нь сунаж агших чадвартай, биед эвтэйхэн, эрүүл мэндэд тустай. Дээд зэрэглэлийн денье бүхий суналтгүй материалаар хийсэн учир сунаж агших чадвараар муу, биед тааламжгүй, эрүүл мэндэд онцгой нөлөөгүй, урт хугацаагаар өмсөхөд таагүй байдаг.
Дизайн 3/4-ийн аягатай учир хөхний зураасыг гаргаж эмэгтэй хүнийг гайхалтай харагдуулна. Тэгшхэн хэлбэртэй корсет нь хөхийг өргөж бэлхүүсийг нарийн болгоно. Панталон нь өмсөхөд эвтэйхэн, эмчилгээний үр дүнтэй. Европ дизайнтай, ази бүсгүйчүүдийн биед сайн зохихгүй, бие барих л зориулалттай, биеийн галбирыг эвдэнэ.
Хийсэн арга Олон өнцөгтийг босоо хэлбэрээр зүйж оёсон учир барьж өгөх газар нь сайн барьж, сул байх газар нь сул байлгаж өгнө, илүүдэл өөхийг буруу тийш халихаас хамгаалж зөв хэлбэр тогтооно. Барьж өгөх газар нь барьж, сул байх газар нь сул байлгаж чадахгүй, өөхийг зөв хуваарилаж, зөв галбирт оруулж чадахгүй.
Үйлчилгээ Шинжлэх ухааны үндэслэлтэй учир хөхийг өргөж, бэлхүүс нарийсгана, өгзөг өргөж, гуя нарийсгана, өвчнөөс урьдчилан сэргийлэх ба эмчилгээнд дэм болно. Эрүүлжүүлэх үйлчилгээтэй.
Үйлчилгээг шалгах Хувцсан дээр аливаа бодисыг тавиад 5 минут болоход хор задлана, 3 минутанд өнгө, үнэр хувирна. Энергийн чулуу агуулсан гэдгийг баталж байна. Энергийн чулуу байхгүй.

 

Та энергийн талаар мэдэх үү?

 

1. Энерги гэж юу вэ?

“ Бодис нүдэнд үл үзэгдэх тоосонцор хэлбэрээр орших үедээ гэрлийн хурдаар хөдөлгөөнд орж маш их хэмжээний энергийг үүсгэдэг” гэж А.Энштейн хэлжээ.

2. Энерги ямар онцлогтой вэ?

Дотуур хувцсыг хийсэн материалын найрлаганд байгалийн энергижсэн элементүүд ордог. Тэд эсрэг цэнэгтэй ионуудыг ялгаруулдаг ба урт долгионы цахилгаан соронзон туяаны шинжтэй байдаг. Үүний зэрэгцээ материалд агуулагдаж буй 1023 хүртэл задарсан энергижсэн элементүүд нь секундэд 290.000 удаагийн давтамж бүхий асар их энергийг үүсгэдэг бөгөөд тэдгээрийн үйлчлэх диапазон нь 13 – 15 см байна.

3. Энерги нь хүний биед ямар ач холбогдолтой вэ?

А. Энергижсэн элементүүд нь хүний биеийн хорт бодисыг задалж гадагшлуулан, бодисын солилцоог сайжруулж организмыг цэвэрлэх физик эмчилгээний үйлчилгээтэй.

В. Энергижсэн элементүүд дэх хэт ягаан туяа нь хүний биед халаалт өгч цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулахаас гадна дархлааг дээшлүүлнэ. Бактерийг устгаж, эвгүй үнэр, чийгийг арилгах үр дүнтэй.

С. Энергижсэн элементүүд дэх сөрөг ионыг “агаарын витамин ” гэж нэрлэдэг. Агаарыг цэвэршүүлж, эвгүй үнэрийг арилгана. Нойргүйдэх, даралт ихсэх, цээж давчдах, ханиалгах, үе мөчний үрэвсэл, түлэгдэл зэрэг өвчнийг эмчлэхэд сайн үр дүнтэй.

 

HEALTHY JOY энергижүүлсэн дотуур хувцасыг угаах ба хатаах арга

 

 

  Энгийн барааны саван

  × Цайруулагчтай барааны саванг хэрэглэж болохгүй.

Ямар нэгэн онцгой найрлагагүй энгийн барааны савангаар угаах ба 300 бага температуртай усанд угаана. Цайруулагчтай барааны савангаар угааж болохгүй, будагтай хувцастай хамт угааж болохгүй.
 

  Заавал гараар угаах хэрэгтэй.

  × Угаалгын машинд угааж болохгүй.

Гараараа базаж хөөсрүүлж угаана, энергижүүлсэн дотуур хувцасны материал нь маш нягт учраас угаалгын машин зэрэг хэлбэр алдагдуулдаг зүйлд угаахыг хориглоно.
 

  Усанд сайн зайлж, хатаана.

  × Удаан дэвтээж болохгүй.

Маш сайн зайлах хэрэгтэй. Хувцсан дээр байгаа саванг сайн арилгахгүй бол өнгө нь амархан муудна. Хувцсыг удаан хугацаагаар дэвтээхгүй байх хэрэгтэй.
 

  Ванны алчууранд боож хатаах

  × Хувцас хатаагчид хийх буюу индүүдэж хатааж болохгүй.

Ванны алчууранд боож хатааж болно. Хувцас хатаагчийн халуун уур нь материалын сунаж агших чанарыг муудуулдаг учраас хэрэглэж болохгүй,
 

  Хувцсаа өлгөж хатаана.

  × Наранд тавьж болохгүй.

Тэгшхэн өлгөж хатаана. Хөхний даруулгыг доод талаас нь, корсетыг тэгшхэн өлгөж хатаана. Панталоныг дээд захаас нь буюу голоор нь нугалж өлгөж хатаана.